Нийслэлийн "Өргөө" амаржих газрын дэргэдэх цэцэрлэгтэй болжээ. Тус цэцэрлэг нь Нийслэлийн Боловсролын газрын байгууллагын дэргэдэх гучин нэгдэх цэцэрлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд анхдагч, эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх гуравдах цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчдын хүүхдүүд суралцана.
Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүй хөгжил, боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй явдал юм. Энэхүү цэцэрлэгийг бүтээн байгуулахад санхүүгийн дэмжлэгээр үнэтэй хувь нэмэр оруулсан “Айвико” ХХК тарилгын шингэний үйлдвэр, болон “Хангай” Ротари Клубийн хамт олонд Нийслэлийн "Өргөө" амаржих газрын дарга Н.Батсайхан талархсанаа илэрхийлж байлаа.