Хотын дарга Х.Нямбаатар 10 ямаа, 43 хоньтой гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар 10 ямаа, 43 хоньтой гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо. Хотын дарга Х.Нямбаатарын ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр 2023 онд өөрийн орлого 54 сая 675 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд 65 сая 744 мянган төгрөг болж, 11 саяар нэмэгджээ. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого 31 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хөрөнгө орлого: 

  • Өөрийн орлого: 65.7 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 59.2 сая төгрөг
  • Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбум төгрөг /орон сууц-1, зуслангийн байшин-1, авто зогсоол-1/
  • Тээврийн хэрэгсэл: 292 сая төгрөг /Toyota, Land Cruiser 200- 1, Суудлын жижиг машин- 1/
  • Мал, амьтан: 194.2 сая төгрөг /Хурдан удмын адуу-25, Үхэр-31, Ямаа-10, Хонь-43, Адуу-29/
  • Газар: 100 сая /Эзэмших-480м2-1/
  • Үнэт эдлэл: 25 сая төгрөг
  • Хадгаламж: 23.6 сая төгрөг
  • Зээл: 44.2 сая төгрөг
  • Хандив: 65.5 сая төгрөг
  • Хувьцаа: "Хамаг Монгол грүпп" ХХК-100%