Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийн агуулга нь нийтээр тэмдэглэх баярын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлж нөхөн амардаг болох юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.