Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэст туулах чадвар өндөртэй “TANK-300” автомашин болон үер усны үед бэлэн байдлыг хангахад зориулагдсан 250м үерийн угсардаг даланг гардуулан өглөө.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам төвлөрсөн, томоохон газар нутгийг хамардаг, орон сууц, гэр хороолол, ногоон бүс зэрэг өөр өөрийн онцлог нөхцөл бүхий томоохон газар нутагтайг онцлоод гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд автомашин, техник хэрэгслийн бэлэн байдал, хүртээмж чухал бөгөөд энэ хүрээнд шуурхай албаны тээврийн хэрэгслүүдийг нэг дор дөрвөн автомашинаар шинэчилж байгааг хэлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2025 оныг “Орц, Гарц чөлөөлөх жил” болгон зарласан ба энэ хүрээнд гэнэтийн аюул, гамшгийн эрсдэл тохиолдох үед бэлэн байдлыг хангах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж буй юм. Мөн үер усны улирал эхэлж буй энэ цаг үед бэлэн байдлыг хангаж орчин үеийн угсардаг даланг хэрэглээнд ийнхүү нэвтрүүлж байгаа аж.