Цагдаагийн байгууллагаас “Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн гадаадын хөрөнгө оруулагч болон иргэдийг залилдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 34 настай, эрэгтэй, “Т” гэгчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 06 дугаар сарын 30-ны өдөр саатууллаа.
Дээрх этгээд нь урьдчилсан байдлаар 2.6 тэрбум төгрөгийн хохиролтой 3 гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Иймд иргэд болон хуулийн этгээд Та бүхэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.