Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, "Усны сайхан Тамирын гол", "Туулын урсгал шөнөдөө сайхан" зэрэг олон сайхан дуугаараа ард түмний сэтгэлд мөнхөрсөн, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл 400 гаруй дууг дуулж олон түмний хүртээл болгосон түүхт хүн юм. Иймд Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуунаар бариулахаар болоод байсан бөгөөд Уран барималч Ж.Түмэнчулуун нь Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг чадварлаг урласан. Тэгвэл Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих ажлын явцыг танилцуулсан байна.