Зэрлэгшсэн нохой үргээлгийн ажлыг зохион байгуулах тул ууланд алхахгүй байхыг анхаарууллаа

Зэрлэгшсэн нохой үргээлгийн ажлыг зохион байгуулах тул ууланд алхахгүй байхыг анхаарууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2025 оны долдугаар сарын 3-4-ний өдөр Зэрлэгшсэн нохой үргээлгийн ажлыг Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Иймд иргэдийг тус өдрүүдэд ууланд алхах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулж байна. Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй, мөн Дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул хуульд зааснаас бусад тохиолдолд байнга уяатай байлгахыг анхааруулж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө