Бөхийн барилдааны бүртгэлийг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Бөхийн барилдааны бүртгэлийг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын бөхийн барилдааны бүртгэлийг ирэх долоо хоногт хийнэ. 

Бөхчүүд ирэх даваа гаригаас эхлэн лхагва гариг хүртэл Монгол бөхийн өргөөнд өөрийн биеэр очиж бүртгэлээ хийлгэх юм.