Японд амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулж "Нүүдэлчин" хүүхдийн зусланг нээжээ

Японд амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулж "Нүүдэлчин" хүүхдийн зусланг нээжээ

“Нүүдэлчин Хүүхдүүд зуны зуслан”-г монгол иргэд Японд амьдарч буй хүүхэд багачуудад зориулан нээжээ.

Тодруулбал, энэхүү зусланг Японд амьдардаг монгол хүүхдүүдэд зориулан байгуулсан бөгөөд монгол өв соёлоо мэдэх, хөгжих боломжийг олгодог аж. Мөн энэхүү хүүдийн зуслан нь ой дунд байрлах бөгөөд монгол гэрт байж, олон төрлийн монгол тоглоом тоглож, уламжлалт монгол хоол идэх гэнэ. Түүнчлэн уг амралтын сургагч багш Э.Ариунцэцэг, "хотын их хөл хөдөлгөөн, дэлгэцийн хэт хэрэглээ, завгүй амьдралын хэв маягаас түр холдож, байгальд амарч, монгол ахуй, уламжлалыг мэдэрч, өөр хоорондоо нөхөрлөж, бие биеэсээ суралцах боломжийг олгодог" гэжээ.