ТОДРУУЛГА: Тайз нурж таван хүн гэмтсэнээс нэг иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлэгт мөчдийн хугарал оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Тайз нурж таван хүн гэмтсэнээс нэг иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлэгт мөчдийн хугарал оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна

Хүчтэй шороон шуурганы улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан тайз нурж, хүүхэд гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн талаар ГССҮТ-өөс тодруулахад “ГССҮТ болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт долоодугаар сарын 2-ны өдөр асар майхан унасан гэх шалтгааны улмаас таван хүн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс гурван хүүхэд, хоёр нь насанд хүрсэн хүн байна. Тус иргэдээс гурван хүүхэд, нэг том хүнд анхны тусламж үзүүлж, эмчийн зөвлөгөө болон нарын шинжилгээ оношилгооны дагуу эмчийн хяналтад буцаасан байна. Нэг иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлэгт мөчдийн хугарал оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна” гэв.