Хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Тулганям нь ЭЕШ-аа амжилттай өгч МУИС-ийн компьютерын ангид элсэн оржээ

Хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Тулганям нь ЭЕШ-аа амжилттай өгч МУИС-ийн компьютерын ангид элсэн оржээ

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч, байлдагч Б.Тулганям цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч МУИС-ийн Компьютерын ангид элсэн оржээ. 

ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Бямбацогт нь Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа хугацаат цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер, жолооны сургалтад хамруулах ажлыг эхлүүлсэн байдаг. Байлдагч Б.Тулганям нь энэ хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж, сурч байжээ.