Монгол улсын 2024 оны топ-100 компани тодорлоо

Монгол улсын 2024 оны топ-100 компани тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа. 

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлж, шагналыг Монгол улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нар гардуулан өглөө. Монгол улсын 2024 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь болж байна.

ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 4.5 их наяд төгрөгөөр өсөж 54.9 их наяд хүрсэн нь ДНБ-ийн 69 хувьтай дүйж байна. Эдгээрт ажиллагсдын тоо 87.5 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.5 хувьтай тэнцэж байна.


Мөн 2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалсан бол  хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь ТОП-100 ААН-ийн эрэмбэд хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болсон байна. Энэхүү жагсаалтад гадаадын хөрөнгө оруулалттай 27 ААН багтсан ба  экспорт хийдэг 25 аж ахуйн нэгж орсноос  5 нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог юм.