Сэлэнгэ аймгийн Ерөө голд 41 настай эрэгтэй живжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө голд 41 настай эрэгтэй живжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар “Ерөө” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 03-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар  /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.