Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьжээ

Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьжээ

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авчээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу долоодугаар сарын 4-ний шөнө 01:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д. Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж. 103-т аюулгүй эх үр хоёрыг эсэн мэнд хүлээлгэн өгсөн аж. Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван болон Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хамт олонд талархал илэрхийлье.