ХААИС-ийн Загас судлал, үржүүлгийн төвийн 2025 онд гүйцэтгэсэн загас үржүүлгийн хээрийн судалгааны ажил амжилттай явагдаж, нөхөн сэргээхээр төлөвлөсөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг Дээд Цагааннуур-Шишгэд голын бэлчирт 115 мянган тул загасны жараахай , Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Тэнгис- Шишгэдийн бэлчирт 60 мянга гаруй зэвэг, хадран загасны жараахайг тус тус нутагшууллаа.
Лабораторын хамт олонд талархаж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье. Нутгийн ард иргэд та бүгдийг нэн ховордсон цэнгэг усны индикатор болох тул, зэвэг, хадран загасаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх үйлсэд сэтгэл зүрхээр хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүcье.