Монгол Улсын баг Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг зорилоо.
Тус улсад энэ сарын 5-14-нд болох олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Манай улсаас Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мэндбаяр, Бага Тэнгэр сургуулийн 11-р ангийн сурагч М.Одгэрэл нар оролцоно.