ВИДЕО: Г.Чинзоригт зодуулсан хохирогч М.Т нь “Биеийн байдал сайн байгаа, найзынхаа өмнөөс нийт ард түмнээсээ уучлалт гуйя” гэжээ

ВИДЕО: Г.Чинзоригт зодуулсан хохирогч М.Т нь “Биеийн байдал сайн байгаа, найзынхаа өмнөөс нийт ард түмнээсээ уучлалт гуйя” гэжээ

Иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз М.Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. 

Тодруулбал, Г.Чинзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ оны зургаадугаар сарын 26 /2025.06.26/-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт өөрийн найз М.Т-тэй маргалдаж, улмаар автомашины эд ангиар цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг.  

Тэгвэл энэ хэргийн хохирогч М.Т гэх залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт надад болон манай найзад харамсалтай зүйл болсон. Нийгмийг цочроосон ийм үйлдэл гаргасандаа уучлалт хүсэж байна. Найзынхаа өмнөөс ч бас уучлалт хүсье. Олон хүмүүс миний биеийн байдалд санаа зовсон байна лээ. Миний биеийн байдал одоогоор дажгүй байгаа. Олон нарийн шинжилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар тархи, толгой гавлын ясанд аюултай, амь насанд халтай асуудал байхгүй” гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө