Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын цог жавхлант эзэн хаан тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний айлчлал 2025 оны долдугаар сарын 06-аас 13-ны өдрүүдэд манай улсад хийх болсонтой холбогдуулан энэ оны долдугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэх талаар ТЦА-аас мэдээллээ.
Иймд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦА-аас уриаллаа.