Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаан дүүргийн зургаан байршилд хямдралтай үнээр борлуулагдаж эхэлж байна. Худалдаагаар хонины мах гулуузаараа нэг килограмм нь 10,000, үхрийн мах 13,000 төгрөгөөр зарагдана.
Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах цэгүүд гурван өдөр 10:00-16:00 цаг хүртэл ажиллана. Энэ жил нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж 8,713 тонн мах нөөцөлжээ. 2025 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд