Наадмын тасалбар худаалагдаж дууссаны дараа, цахим орчинд наадмын шагийн тасалбарын үнэ 400 мянган төгрөг хүрчээ.
Угтаа наадмын тасалбар суудлаасаа хамаараад 100.000-150.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн энэ жил наадмын нээлтийг үзэх 12 мянган ширхэг тасалбар борлуулсан байдаг.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар борлуулсан. Улмаар наадмын тасалбар нэг цагийн дотор зарагдаж дууссан байдаг. Гэтэл цахим орчинд "наадмын тасалбар зарна" гэх зар гарсаар байна. Уг нь бол нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдан авах боломжгүй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдээлж байв.