Энэ жилээс эхлэн амжилт гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

Энэ жилээс эхлэн амжилт гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

Манай улсын шилдэг залуус эх орныхоо нэрийг 2025 онд олон улсын тавцанд спорт, соёл урлаг, шинжлэх ухааны олон салбарт бахархалтайгаар дуурсгаж өндөр амжилт үзүүлж байна. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувиар Шатар, Жүдо, Бүжгийн спорт, Паралимп, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам, Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн нэр бүхий тамирчид, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Манай улсын шилдэг залуус:

  • The Mongolz цахим спортын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэд байр эзэлсэн.
  • Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
  • И.Цэлмүүн охин шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг эх орондоо авч ирсэн.
  • Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд холимог төрөл багаараа хүрэл медаль авсан.
  • Х.Тэргэл хүү дартсын өсвөр үеийн “ADVANCED TOUR-2025” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлсэн.
  • Г.Хүслэн охин дэлхийн математикийн тэмцээнд түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөлөө.
  • ALPHA GAMING баг PUBG MOBILE-ийн Азийн аваргаа баталж, дахин аваргаар тодорсон.
  • Т.Элбэгжаргал хүү 25 гаруй орны 500 хүүхдийн дундаас 1-р байр эзэлсэн.
  • Э.Аялгуу охин ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
  • “Монте Карло–47” циркийн наадамд Монголын уран бүтээлчид онцгой амжилт үзүүлсэн.
  • Ардын жүжигчин Э.Амартүвшин “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
  • Залуу уран бүтээлч MAGNET BRAIN “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртсэн.
  • Г.Гансүлд “Città di Barletta” хөгжмийн олон улсын уралдаанаас тэргүүн цом хүртсэн.
  • Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол тамирчид гурван алтан медаль хүртсэн.
  • “Чимээгүй хотын жолооч” киноны гол дүр Осакан кино наадмаас “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэн.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид олон улсын тавцанд амжилттай тоглож байгаа гээд амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Эдгээр бахархалт амжилтууд нь монголчуудын ой тогтоолт, оюуны хурд, төвлөрөл, авхаалж самбаа, гоо зүй, тэсвэр тэвчээр, ур чадварыг дэлхийн түвшинд батлан харуулж байгаагийн илрэл юм.