“The MongolZ” баг Дэлхийн чансааны гуравт бичигдэж эхэллээ

“The MongolZ” баг Дэлхийн чансааны гуравт бичигдэж эхэллээ

Countre strike-2 /CS2/-ын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө өрсөлдсөн Монгол Улсын “The MongolZ” баг Дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. 

Тэд Дэлхийн аваргад өрсөлдсөн Азийн болон Монголын хамгийн анхны баг болсон юм.  Уг тэмцээний дараа “MongolZ” багийн чансаа дээшилж Дэлхийд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан юм.

Тодруулбал, Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том платформ болох "HLTV"-ийн зүгээс өчигдөр буюу долоодугаар сарын 7-нд чансаагаа шинэчиллээ. Шинэчилсэн дэлхийн чансааг Мэйжорын аварга Францын "Vitality" баг 1000 оноотой хэвээр тэргүүлж байгаа бол тэдний араас 535 оноотой Германы "MOUZ" удаалж байна. Харин Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд нэг байр ахиж, гуравдугаарт 459 оноотой бичигдэж эхлэв. Ийнхүү монгол баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд түүхэн амжилт үзүүлж, өмнө нь хүрч байгаагүй оргилдоо хүрсэн аж.

Оросын "Spirit" баг нэг байр ухарч, 411 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна. Тэдний араас Сербид төвтэй, турк тоглогчидтой "Aurora", Украины "NAVI" тэргүүтэй багууд удаалжээ.