Т.Аубакир: Улс болон орон нутгийн наадмаар нэг ч хүүхэд бэртэж, гэмтэхгүй байхад уяачид анхаарах хэрэгтэй

Т.Аубакир: Улс болон орон нутгийн наадмаар нэг ч хүүхэд бэртэж, гэмтэхгүй байхад уяачид анхаарах хэрэгтэй

ГБХНХ-ын сайд Т.Аубакир Монголын Морин Спорт, Уяачдын Холбоотой хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж бичиг байгууллаа.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Салбар яам энэ жилийн хувьд улс болон орон нутгийн наадмаар нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй гэсэн зорилт тавиад байна. Энэ жилийн хувьд олон аймаг сумын ойн жил тохиож байна. Хүүхдийн аюулгүй байдлыг уяачид хариуцах ёстой. Уяачид маань сунгаа, үсэргээ, уралдааны үеэр хүүхдийн эрүүл мэнд, эрхийг нэгт тавих хэрэгтэй. Мөн найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоно” гэв.