Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй.
Өнөөдөр /2025.07.08/ Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт албан ёсоор угтан авлаа. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Японы эзэн хааныг угтах ёслолд Сүмо бөхийн их аваргууд оролцлоо. Тодруулбал, Хакүхо М.Даваажаргал, Асашорюү Д.Дагвадорж, Харумафүжи Д.Бямбадорж нар ёслолд оролцсон юм.
Мөн энэ үеэр төв талбайд их буугаар ёслолын буудлага хийлээ. Энэ нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод ёслол хүндэтгэлийн дээд хэлбэрийг үзүүлж буй явдал юм.
ВИДЕО: