АНУ-ын амьтны хүрээлэнд эх нь үхсэн монгол тахийн унагыг "Алис" нэртэй америк одой гүүнд авхуулжээ

АНУ-ын амьтны хүрээлэнд эх нь үхсэн монгол тахийн унагыг "Алис" нэртэй америк одой гүүнд авхуулжээ

Монгол, Хятад зэрэг цөөн газарт суурьшсан тахийг дэлхийн хэд хэдэн орны амьтны хүрээлэнд нутагшуулсан байдаг. Түүний нэг нь АНУ-ын Миннэсотагийн амьтны хүрээлэн юм.

Тус хүрээлэнгийн тахийн гүү хоёр сарын өмнө унагалжээ. Гэвч унага нь хүнд өвчин туссан тул малын эмч нар авч явж эмчлээд буцааж авчиртал эх нь голсон байна. Тиймээс амьтны хүрээлэнгийнхэн унагыг Алис гэх нэртэй америк одой гүүнд авхуулжээ. Ийнхүү тахийн унага буюу Азийн зэрлэг адууг америк одой гүүнд авхуулсан анхны тохиолдол нь энэ болсон талаар AP news мэдээлсэн байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Марат гэх унаганы нэрийг "зоригтой хүн" гэсэн утгатай учраас сонгосон байна. Тахийг 1960-аад онд зэрлэг байгальд устгасан гэж зарлаж, амьтны хүрээлэнд цөөхөн хэд нь амьд үлдсэн. Харин Монгол, Хятадын тал нутагт, зарим нь Орос, Украинд цөөн хэд нутаглаж байсан бөгөөд өнөөдөр 2000-аас цөөнгүй тахь байдаг байна.