Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны 14:40 цагт, мөн аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сөдтэйн даваа” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 14:50 цагт тус тус бүрэн унтраажээ.
Мөн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 09:35 цагт, Мандал сумын “Сэртэнгийн-Ам” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг 14:33 цагт цурамд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.