Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна. Барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгэлийг хийлгэх аж. Монгол бөхийн өргөөнд болж буй бөхийн барилдааны бүртгэлд одоогоор 300 гаруй бөхчүүд бүртгүүлжээ. Бүртгэлийн хугацаа өнөөдөр 18.00 гэхэд хаагдана.
