Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш буюу долоодугаар сарын 10-ны өглөө 07.00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэлнэ.
Мөн Үндэсний сурын хана харвааны дунд өрөг, шагайн харваа эхэлж, шүдлэн насны морьдын уралдаан болно. Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол болно.
Долоодугаар сарын 10-ны пүрэв гаргийн хөтөлбөр:
- 07:00 - 11:00 Хязаалан насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 08:00 - 14:00 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг
- 08:00 - 20:00 Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн тэмцээн, хэсгийн тоглолт
- 10:00 Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал, Жанжин Д.Сүхбаатарын талбайд
- 11:00 - 17:00 “Соёлын наадам” (тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
- 12:00 - 15:00 Шүдлэн насны морьдын уралдаан (Хүй долоон худаг)
- 14:00 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
- 14:00 - 21:00 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг
- 15:00 - 17:00 “Алтан соёмбот Монгол” хүндэтгэлийн концерт, Үндэсний соёлын төв өргөө
- 19:00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол, Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд