Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Тэгвэл өнөөдөр /2025.07.10/ 14 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ямар байгаа болон холбогдох алба ямар арга хэмжээ авч, зохицуулж байгааг ТЦА-ны УСХ-ийн Ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр “Хүй долоо худагт өнөөдөр хоёр насны хурдан морины уралдаан болно. Улмаар хүй долоо худаг руу чиглэх хөдөлгөөн урсгал ихтэй байлаа. Мөн баруун аймаг чиглэх хөдөлгөөн, ачаалал нэмэгдэж байна. Цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, хөдөлгөөнийг сийрүүлэх, задлах арга хэмжээг зохион байгуулсан. Одоо хөдөлгөөн хэвийн болсон. Одоогоор хотын төвийг зорих хөдөлгөөн бага байгаа ч хурдан морины уралдаан дуусах үед хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ үед хотын төв рүү орж байгаа хөдөлгөөнийг дөрвөн эгнээгээр, гарч байгаа хөдөлгөөнийг хоёр эгнээ болгоно. Өчигдөр хотоос 75 мянган тээврийн хэрэгсэл гарсан гэх тоо мэдээлэл байна. Иргэд орон нутгийн замд хурдаа тохируулж, аюулгүйн бүсээ зүүж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэв.