“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нд төв талбайд 21 цагаас болно

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нд төв талбайд 21 цагаас болно

Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор болно. Шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд долоодугаар сарын 11-ний орой 21.00-00.00 цагийн хороонд зохион байгуулна.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтжээ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе, үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлчид оролцох юм.