Баярын өдрүүдэд орон нутагруу чиглэсэн хөдөлгөөний ачаалал маш их нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг түргэн шуурхай, аюулгүй хөдөлгөөнд оролцуулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.
Өчигдөр /2025.07.09/ нийслэлээс 75,000 орчим тээврийн хэрэгсэл гарч байгаа хөдөлгөөнийг зохион байгуулан ажилласан бол өнөөдөр /2025.07.10/ 79,000 орчим тээврийн хэрэгсэл хотоос гарсан гэж ТЦА мэдэгдэв.