Н.Наранбаатар: Монгол түмний бахархлыг төрүүлэхийг бодож энэ жилийн наадмыг найруулсан

Н.Наранбаатар: Монгол түмний бахархлыг төрүүлэхийг бодож энэ жилийн наадмыг найруулсан

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарыг сонгосон билээ. Тэрбээр наадмын нээлт, хаалттай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

ВИДЕО:

Тэрбээр “Монголын ард түмэн найрсаг, зочломтгой ард түмэн. Энэ зан чанараа наадмын нээлтэд харуулах гэж хичээсэн. Монгол оронд зочлон ирсэн хэн бүхэн тавтай морилоорой гэх агуулгыг шингээх гэж оролдсон. Мөн Монгол орны маань ёс заншил, уламжлалыг харж мэдрээсэй гэж хүссэн. Гол амин сүнс нь “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэсэн агуулга. Бид мөнхөд гэрэлтэхийн тулд хүн бүр эх орноо сэтгэлдээ тээх хэрэгтэй. Хүн бүр эх орноо хайрлаж чадвал эх орон маань мөнхөд гэрэлтэнэ. Баясал цэнгэлийн ард үргэлж ухаарал хамт байх ёстой. Наадмын нээлтэд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцлоо. Алдарт ээжүүд, цэргийн албан хаагчид, сурагчид оролцсон. Монголын ард түмэн минь сайхан наадаарай” гэв.