Наадмын нээлтийн тоглолтыг 21:00 цагт дахин тоглоно

Наадмын нээлтийн тоглолтыг 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг өнөөдөр 21:00 цагт дахин тоглоно.

Уг тоглолтыг тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр зохион байгуулна. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 2,500 гаруй уран бүтээлч оролцож буй.