Өчигдөр /2025.07.10/ Улаанбаатар хотоос гарах товчоодоор 150 мянга орчим автомашин гарчээ. Тэгвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэргийн улмаас Өвөрхангай аймагт хоёр автомашин мөргөлдөж, таван хүн гэмтжээ. Мөн Баянхонгор аймагт автомашин онхолдсоны улмаас хоёр хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй гэмт хэрэг, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ВИДЕО: