Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмын нээлтийг үзлээ

Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмын нээлтийг үзлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын урилгаар өчигдөр /2025.07.10/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн билээ. 

Тэгвэл Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмын нээлтийг үзлээ. Талууд Улаанбаатар хотод эмэгтэй хотын дарга нарын олон улсын хурал зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цаашид ухаалаг хот, цахим засаглал, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бизнес ба хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, оюутан, залуучуудын харилцаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзэж байгаа юм.