Хадаж бэлтгэсэн нэг мянган боодол өвс хулгайлсан хэрэг гарчээ

Хадаж бэлтгэсэн нэг мянган боодол өвс хулгайлсан хэрэг гарчээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий нэг мянган боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Одоогоор хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд иргэд, малчин та бүхэн хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.