Т.Аубакир: Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамруулна

Т.Аубакир: Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамруулна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай" анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. 

Энэ үеэр Т.Аубакир " Хуулийн төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анх удаа ипотек эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдахад нь тэргүүн ээлжинд хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 гаруй хувийг зээлийн батлан даалтанд хамруулах зэрэг бодит дэмжлэгийг тусгалаа" хэмээн ярилаа.