Улаанбаатарт цас орохгүй, 0 градус орчим байна

Улаанбаатарт цас орохгүй, 0 градус орчим байна

Бямба гаргаас Даваа гараг /2026.24-26/ хүртэл Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүүтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө