2026 он гарснаас хойш Хар тэнгист арилжааны хөлөг онгоцууд руу 570 гаруй удаа халдлага үйлдэж, далайчдаас дор хаяж 40 хүн амиа алдсан талаар Financial Times сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, сүүлийн 45 хоногт бүртгэгдсэн халдлагын 90 орчим хувийг ОХУ үйлдсэн байна. Үүний улмаас Хар тэнгис дэх усан тээврийн аюул занал Персийн булангийнхаас давж, хөлөг онгоцны эсрэг халдлагын тоо зургаа дахин их болжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Хар тэнгис дэлхийн худалдааны усан тээврийн хамгийн аюултай бүс болжээ
— iSee.mn (@iSee_MN) October 26, 2026
УНШИХ: https://t.co/M05MNPAOsA pic.twitter.com/14oVn5bU9R
Хамгийн сүүлд гарсан ослын нэг нь Украины болон Азербайжаны далайчид ажиллаж байсан Khoryv нэртэй ачааны хөлөг онгоцтой холбоотой байжээ. Тодруулбал, энэ сарын 23-нд Румыны эргийн ойролцоо уг хөлөг дээр гал гарч, улмаар живжээ. Ослын улмаас нэг далайчин амиа алдаж, гурван хүн сураггүй болсон байна. Румыны Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, хөлөг онгоц Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагад өртсөн гэжээ.