З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар тэдэнд оноосон торгох ял хэвээр үлдэв

З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар тэдэнд оноосон торгох ял хэвээр үлдэв

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. 

Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд тэдний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 40 сая төгрөгөөр торгох ял болгосон байдаг. Тэгвэл тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар З.Энхболд нарт оноосон торгох ял хэвээр үлдэв. 

Ташрамд өгүүлэхэд дээрх хэрэгт холбоотойгоор Б.Энх-Амгалан нь 243 хоног цагдан хоригдсон бол З.Энхболд 74 хоног хоригдоод суллагдсан юм.