Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой буюу “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.
Эл өдрийг тохиолдуулан Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2026.11.10/ 10:00 цагт болно.
Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргажээ. Уг захирамжийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх зорилгоор хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болохоор заажээ. Энэ удаагийн хүндэтгэлийн хуралдаан нь Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.