“Чингис хаан цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ

“Чингис хаан цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Өнөөдрийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай тэргүүтэй чансаа өндөр 128 бөх бүртгүүлээд байгаа юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд 165 дугаар зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цом гардуулж байхаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу 2024 онд улсын харцага Э.Даш “Чингис хаан” цомын анхны эзэн болсон бол 2025 онд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, цомын хоёр дахь эзэн болсон билээ.