Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2025 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 хувийг хангажээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2025 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 хувийг хангажээ

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 6–8 хувиар өсөж, 2025 онд нийт хэрэглээний 21 орчим хувийг импортоор хангасан. Иймд, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх зорилт чухал хэвээр байна.

Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, 2025 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 орчим хувь, Төвийн бүсийн хэрэглээний 15 орчим хувийг хангаж, эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулж буй. Цаашид тус станцын III, IV блок ашиглалтад орсноор нийт хүчин чадал 600 МВт-д хүрч, улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20–25 хувийг хангахаар төлөвлөж байгаа.



Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө