Испанид сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа бүх нийтийн ажил хаялт болж, үймээн дэгджээ

Испанид сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа бүх нийтийн ажил хаялт болж, үймээн дэгджээ

Испани улсад орон сууцны үнэ болон амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж, нийтийн тээвэр болон төрийн үйлчилгээний салбарт томоохон саатал үүсжээ. Энэ нь тус улсад сүүлийн 14 жилийн хугацаанд болж буй анхны бүх нийтийн ажил хаялт аж.

Тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлүүд болох "UGT" болон "CC OO" ажил хаялтыг зохион байгуулсан бөгөөд иргэдийн амьдралын өртөг нэмэгдэж, орон сууцны хүртээмж муудаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Нийслэл Мадрид хотод ойролцоогоор 120 мянган хүн жагсаалд оролцсон бол Барселона хотод 50 мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Барселонад болсон жагсаалын үеэр баг зүүсэн этгээдүүд хогийн сав шатааж, дэлгүүрүүдийн цонхыг хагалж буй дүрс бичлэг цацагдсан бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Ажил хаялтын улмаас нийслэл Мадрид болон зүүн хойд нутгийн Каталони мужийн аж үйлдвэрийн гол төвүүдэд замын хөдөлгөөн саатаж, зарим гол замын хөдөлгөөн бүрэн зогсов.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө