АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээ олзлогсдыг солилцох тохиролцоонд хүрч, өндөрлөлөө

АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээ олзлогсдыг солилцох тохиролцоонд хүрч, өндөрлөлөө

АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн Абу-Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Энэ удаагийн хэлэлцээний үеэр ОХУ, Украин улс цэргийн олзлогсдыг олноор нь солилцох асуудлаар тохиролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Абу-Даби хотод болсон энэ удаагийн уулзалт нь 2026 оны хоёрдугаар сараас хойш ОХУ, Украины хооронд зохион байгуулагдаж буй хэлэлцээний үргэлжлэл юм. 

АНУ-ын зуучлалтай дээрх хэлэлцээний үеэр Украины тал байлдааны ажиллагааг зогсоох санал тавьсан байна. Украины байр суурь нь эхлээд гал зогсоож, үүний дараа Европын аюулгүй байдлын тогтолцооны асуудлыг хэлэлцэх боломжтой гэсэн агуулгатай байжээ. Гэвч энэ асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэлцээний эхний өдөр олзлогдсон цэргүүдийг “1000-ыг 1000-аар” эсвэл “1500-г 1500-аар” солилцох хувилбаруудыг хэлэлцсэн талаар мэдэгджээ. Түүнчлэн нутаг дэвсгэрийн асуудлыг хөндсөн ч энэ талаар ОХУ, Украины байр суурь зөрүүтэй хэвээр байгааг онцолсон байна. Хэлэлцээ өндөрлөсний дараа Цагаан ордны тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москва, Киевт очиж, талуудын төлөөлөгчидтэй уулзаж магадгүй байгаа аж. 

 

Эх сурвалж: Reuters