ОУХМ Э.Нанзаддорж пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ

ОУХМ Э.Нанзаддорж пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ

Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Истанбул зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл тус тэмцээнд манай улсын тамирчин ОУХМ Э.Нанзаддорж “суултын төрөл”-д 252.5 кг, “шахалтын төрөл”-д 185 кг, “таталтын төрөл”-д 242.5 кг татаж нийлбэр дүнгээр 680 кг өргөж дөрөвдүгээр байр, “шахалтын төрөл”-д 185 кг шахаж гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэн боллоо. Энэхүү медаль нь түүний Дэлхийн аваргын дөрөв дэх хүрэл медаль болж байна.