ВИДЕО: Э.Макроныг Словакийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэр хоёр хүндэт харуул ухаан алдан унажээ

ВИДЕО: Э.Макроныг Словакийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэр хоёр хүндэт харуул ухаан алдан унажээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Словакийн Ерөнхийлөгч Петер Пеллегринитэй уулзах үеэр Елисейн ордны хүндэт харуулын хоёр алба хаагч дараалан ухаан алдаж унасан байна. Уг үйл явдал өчигдөр /2026.11.11/ Парис хот дахь Елисейн ордонд болсон албан ёсны угтах ёслолын үеэр болжээ.

ВИДЕО: 

Словакийн Ерөнхийлөгч Петер Пеллегриниг угтан авахаар Э.Макрон ордны үүдэнд зогсож байх үед хүндэт харуулын нэг алба хаагч гэнэт ганхаж, гартаа барьж байсан ёслолын сэлмээ алдан, шатны дэргэд газар унасан байна. Үүнийг харсан Э.Макрон болон ойр байсан албаны хүмүүс түүнд туслахаар яаравчлан очжээ. Улмаар ордны ажилтнууд цэргийг өргөн авч явсан байна.

Гэтэл үүгээр үйл явдал дуусаагүй байна. Тодруулбал, удалгүй өөр нэг хүндэт харуул мөн ухаан алдсан ажээ. Хоёр дахь алба хаагчийн унасан мөч дүрс бичлэгт үлдээгүй ч сэлэм нь газар унах чимээ бичлэгт сонсогджээ. Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, "хоёр алба хаагч хоёулаа бие нь муудаж ухаан алдсан байна. Харин тэдний биеийн байдал болон ухаан алдсан шалтгааны талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна" гэжээ. Энэ явдлын дараа Э.Макрон Словакийн Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа үргэлжлүүлжээ.