УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа 2020.06.02-ноос буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног  үргэлжлэх бөгөөд өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч буй юм. Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл  121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна.