УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэллээ

Хотын дарга асан Х.Нямбаатарын хийх болсон мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.11.17/ мэдэгдэл хийж, "бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрөө хүсэлт гарган үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болно. Үүнийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд Ерөнхийлөгч хүсэлтээ УИХ-д гаргаж, парламент уг хүсэлтийг ёсоор болгосон тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно" гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордон хаалттай хуралдаж  байна.