Н.Наранбаатар: МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ  танилцуулаад, дэмжиж өгөхийг хүссэн

Н.Наранбаатар: МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ танилцуулаад, дэмжиж өгөхийг хүссэн

МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.17/ ээлжит бусаар хуралдлаа. 

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирж, хэвлэлд өгсөн мэдээллээ ер нь хэлсэн. Шударга бусаар гүтгэж байгаа энэ асуудалд иргэн болж байгаад шалгуулдаг газар нь шалгуулна. Та бүхэн миний саналыг дэмжээрэй гэсэн агуулгатай зүйлсийг хэлсэн. Маргааш ТББХ хуралдаад, чуулганаар ороод, санал хураалтаар шийдэх юм байна. Би хувь гишүүнийхээ хувьд бол дэмжиж байгаа. Авлига албан тушаалын хэрэгт гүтгүүлж байгаа бол үүнийгээ албан тушаалаа өгч шалгуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд нэлээд олон зүйлийг хийлээ. Өмнө нь хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч байсныг нь бүгд мэдэж байгаа. Тийм учраас ажилтайгаа зууралдаад, нуугдаж, албан тушаалаараа дулдуйдах хүн биш гэдгээ харууллаа. Өнгөрсөн хугацаанд гадаад харилцаа, гуравдагч орнуудтай харилцах харилцааг өндөр түвшинд гаргасан" хэмээлээ. 

ВИДЕО: